Манай компани барилгын хэв хашмал, тулаас болон барилга угсралтын төрөл бүрийн материалыг БНСУ-аас тогтмол нийлүүлж байна.
Та манайхаас материалаа шууд худалдан авч, газар дээрээс нь чингэлэгт ачуулан Монгол Улс руу тээвэрлүүлэх боломжтой.
Бид жилд дунджаар 350,000 гаруй ширхэг барилгын материал Монголын зах зээлд нийлүүлдэг бөгөөд тогтвортой нөөц, найдвартай нийлүүлэлтээр харилцагч байгууллага, хувь хүмүүст үйлчилж байна.
Хэв Хашмал худалдааны төв
Солонгос – Монгол карго тээвэр
Бизнес эрхлэгчид болон БНСУ-д оршин суугаа та бүхний ачаа барааг их, бага хэмжээгээр хүлээн авч, агуулахдаа найдвартай хадгалан Монгол Улс руу шуурхай тээвэрлэж байна.
Манай карго үйлчилгээ бүрэн автоматжсан системтэй бөгөөд хэрэглэгч өөрийн ачааны байршил, тээвэрлэлтийн явцыг онлайнаар хянах боломжтой.
Ачаа хүлээн авахаас эхлээд агуулах, тээвэрлэлт, хүргэлт хүртэлх үйл явцыг нэг системээр удирддаг тул манай үйлчилгээг ашиглахад хялбар, хурдан, ил тод байх болно.
Чингэлэг ачилтын үйлчилгээ
Манай компань чингэлэг ачиж, буулгах зориулалтын талбай, сэрээт ачигч болон багтаамж сайтай агуулахтай бөгөөд өөрсдийн үйл ажиллагаа явуулдаг томоохон талбайд ачилтын үйлчилгээг үзүүлж байна.
Төрөл бүрийн бараа, барилгын материал болон их хэмжээний ачааг хүлээн авах, хадгалах, ангилах, чингэлэгт ачиж бэлтгэх боломжтой.
Өөрийн агуулах, ачилтын талбай, техник хэрэгсэлтэй тул таны ачааг нэг дороос шуурхай, найдвартай зохион байгуулан үйлчлэхэд бэлэн байна.
Стандарт хангасан материал
Найдвартай түнш
Манай компани нь байгаль орчинд хоргүй, хүний эрүүл мэндэд аюулгүй барилгын материалыг сонгон нийлүүлж, чанар, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажилладаг. Чингэлэг тээвэрлэлтийг тогтсон хуваарийн дагуу, сааталгүй гүйцэтгэснээр харилцагчдын төслийн найдвартай түнш байсаар ирсэн.