Дотор, гадна булан болон дагалдах хэрэгслүүд
Манай компани нь хэв хашмалын системд ашиглагдах дотор болон гадна булан, түүнчлэн угсралт, бэхэлгээнд шаардлагатай төрөл бүрийн дагалдах пин, түгжээ, холбогч эд ангиудыг иж бүрэн нийлүүлж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь угсралтыг хурдан, найдвартай гүйцэтгэхэд зориулагдсан бөгөөд олон дахин ашиглах боломжтой, бат бөх хийцтэй байдаг.
Пин, түгжээ болон холбох эд анги
Хэв хашмалууд болон дотор гадна булангуудыг хооронд нь бат бөх холбох зориулалттай пин, түгжээ зэрэг холбох эд ангиуд нь угсралтын тогтвортой байдлыг хангаж, барилгын ажлын аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг. Манай нийлүүлж буй эд ангиуд нь стандартын дагуу үйлдвэрлэгдсэн, элэгдэлд тэсвэртэй, удаан хугацаанд ашиглах боломжтой.
Вьетнам, Индонези фанер
Бид Хэв хашмалын зориулалтын Вьетнам, Индонези фанерийг тогтмол нийлүүлж байна. Эдгээр фанерууд нь:
Чийг, даралтанд тэсвэртэй
Гадаргуу жигд, тэгш
Хэв хашмалд олон дахин ашиглах боломжтой
Хүнд нөхцөлд хэлбэр алдахгүй
гэсэн давуу талтай бөгөөд барилгын чанар, гүйцэтгэлийг сайжруулахад чухал үүрэгтэй.
Хадаас болон бусад
Хэв хашмалын фанер солиход өргөн хэрэглэгддэг хадаас, мөн багцалж боох материал зэргийг зориулалт, хэмжээний өргөн сонголттойгоор нийлүүлж байна. Эдгээр нь бат бөх чанар өндөртэй, стандартын шаардлага хангасан бөгөөд угсралтын найдвартай байдлыг хангана.
Хамгаалалтын хэрэгсэл
Барилгын талбай дахь ажилчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах хамгаалалтын хэрэгслүүдийг нийлүүлж байна:
Барилга угсралтын явцад ажилчид унаж бэртэхээс сэргийлж шат цонх лифтны хонгил зэргийн хамгаалалтын хэрэгсэл
Хамгаалалтын малгай
Хамгаалалтын бээлий
Аюулгүй ажиллагааны гутал
Хамгаалалтын хантааз болон бусад хэрэгсэл
Эдгээр бүтээгдэхүүн нь хөдөлмөр хамгааллын стандартын шаардлагад нийцсэн, ажиллахад эвтэйхэн, удаан эдэлгээтэй.
Иж бүрэн шийдэл
Манай компани нь хэв хашмал, тулгуур системээс эхлээд фанер, бэхэлгээ, хамгаалалтын хэрэгсэл хүртэл барилгын бүх төрлийн дагалдах материалыг нэг дороос, иж бүрнээр нийлүүлэх боломжтойгоороо давуу талтай.